avatar

Бараа материал

2012-11-16,12:15
 НББОУС 2-Бараа материал

o    Зорилго:

Бараа материалыг хүлээн зөвшөөрөх дүнг тодорхойлох, холбогдох орлогыг хүлээн зөвшөөрөх хүртэл дараагийн үеүдэд тусгах өртгийн дүнг тодорхойлох явдал юм.

o    Хамрах хүрээ:

Бараа материалд дараах зүйлсийг хамруулахгүй.

v  Барилгын гэрээний дагуух дуусаагүй үйлдвэрлэл.v  Санхүүгийн хэрэглүүр


v  Хүлээн авалтын үеийн ХАА-н үйл ажиллагаа ба ХАА-н бүтээгдэхүүнд хамаарах биологийн хөрөнгө

Мөн дараах этгээдийн эзэмшилд байгаа бараа материал хамаарахгүй.

·         Салбарын тогтоосон жишигт нийцүүлэн цэвэр боломжит үнэ цэнээр бүртгэдэг ХАА ба ойн аж ахуйн бүтээгдэхүүн, ашигт малтмал болон ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид.

·         Бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан  бараа таварыг эзэмшиж буй худалдаачид.

o    Нэр томъёо:

·         Бараа материал

·         Цэвэр боломжит үнэ цэнэ(ЦБҮЦ= Бор Үнэ – Иж бүрдэл болгох зардалБЗ)-ААНБ тооцдог

·         Бодит үнэ цэнэ - бараа таварын бирж дээр тогтоосон үнэ

o    Бараа материалын үнэлгээ

·         Бараа материалыг өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийг аль багаар үнэлнэ.

o    Бараа бэлэн бүтээгдэхүүний хувьд түүнийг борлуулахаар төлөвлөж буй үнээс илүү үнээр борлуулах

o    ТЭМ болон хангамжийн материалын хувьд тэдгээрийг ашиглахад бий болох өгөөжөөс илүү үнээр үнэлж болохгүй гэсэн зарчимтай нийцүүлж буй хэрэг.

·         Тайлант үе бүрт цэвэр боломжит үнэ цэнийг шинэчлэн тогтоож өртөгтэй нь харьцуулна.

o    Цэвэр боломжит үнэ цэнэ болон өртгийн зөрүүг үнийн бууралтын гарз үүсгэх бөгөөд тухай тайлант үеийн зардал гэж бүртгэнэ.

o    Цэвэр боломжит үнэ цэнэ эргээд өссөн тохиолдолд бууруулсан дүнг буцаан бичиж өртөг ба өөрчлөгдсөн цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар шинэ үнэ тогтооно.

·         Бараа материалын өртөг

·         Худалдан авалтын өртөг

·         Хувиргалтын зардал

·         Үйлчилгээний компаний бараа материалын өртөг

·         ХАА-н бүтээгдэхүүний өртөг

o    Биологийн хөрөнгөөс хүлээн авсан ХАА-н бүтээгдэхүүнийг ААН анх хүлээн зөвшөөрөхдөө борлуулалтын зардлыг хасч уг стандартыг хэрэглэж эхэлсэн өдрөөс бараа материалын өртөг тооцно.

o    Бараа материалын зарцуулалтын өртөг тооцолот

·         Тусгай тэмдэглэгээний арга

·         ЭАЭЗ арга

·         ДӨАрга

o    Зардлаар хүлээн зөвшөөрөлт

·         Үнийн бууралтын гарз

o    Үнийн бууралтын гарз             ххх

Бараа материал                                    ххх

·         Үнийн бууралтын буцаалт

o    Бараа материал                      ххх

Үнийн бууралтын буцаалт          ххх

o    Үнийн бууралтын гарз   ххх

Бараа материал                        ххх

o    Тодруулга

Санхүүгийн тайланд дараах зүйлийг тодруулна.

·         Бараа материалын өртгийг тооцоход ашигласан арга, НББ-ийн бодлого

·         Бараа  материалын нийт дансны үнэ болон бараа материалын ангилал тус бүрийн бараа материалын дансны дүн

·         Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр үнэлсэн бараа материалын дансны үнэ

·         Тайлант үед зардал гэж хүлээн зөвшөөрсөн бараа материалын дүн

·         Үнийн бууралтын дүн

·         Үнийн бууралтын буцаалтын дүн

·         Өр төлбөрийн баталгаа болгож барьцаалсан бараа материалын дансны дүн

бичсэн: Д.Отгонцэцэг төрөл: НББОУС | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

багшдаа ажлын амжилт хүсье ээ
Бичсэн: solongo (зочин) хэзээ: 01:04, 2016-10-09 | Холбоос | |
Сайн байна уу багшаа

Бараа материалтай холбоотой мэдээлэл хайж байсан чинь таны зураг гараад ирдэг байна шдээ хэрэгцээтэй мэдээлэлээ авч чадлаа. Гоё блог нээсэн байна. АМЖИЛТ ........
Бичсэн: Д. Бас-Оргил хэзээ: 13:13, 2014-09-10 | Холбоос | |



:-)
 
xaax