avatar

Биет бус хөрөнгө ба байгалийн нөөцийн бүртгэл

2012-10-10,10:27
                          Биет бус хөрөнгө ба байгалийн нөөцийн бүртгэл

1.    Биет бус хөрөнгийн ангилал, шалгуур, өртөг тооцох, бүртгэл хөтлөлт

2.    Байгалийн нөөцийн тухай ойлголт, бүртгэл хөтлөлт

 

1.    Биет бус хөрөнгө, түүний ангилалт, шалгуур, бүрэлдэхүүн,

өртөг тооцоолол, бүртгэл хөтлөлтЗарим хөрөнгө нь биетэй, бодитоор оршдоггүй боловч байгууллагад эдийн засгийн үр гөөж авчирч байдаг. Ийм хөрөнгийг биет бус хөрөнгө гэж нэрлэдэг. Биет бус хөрөнгийн бүрэлдэхүүнд:


Патент Зохиогчийн эрх /Компьютерийн программ/ Гудвилл буюу хаяас Түрээсийн сайжруулалт, эрх Лиценз, онцгой эрх /Фрэнчайз/ Худалдааны тэмдэг Судалгаа хөгжүүлэлтийн зардал Үүсгэн байгуулалтын зардал болон Зохион байгууллатын зардал гэх мэт зэрэг хамаарна

Биет бус хөрөнгийн шинж чанар, шалгуур нь:

Тодорхой үйл ажиллагаа явуулах эсвэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрх эсвэл үйл ажиллагааг явуулахтай холбоотой гарсан боловч ирээдүйд үр ашгаа өгөх зардлын шинжийг агуулсан байна. Биет бус хөрөнгө нь биет хөрөнгийн нэгэн адилаар санхүүгийн тайлан бүртгэлд тусгагдаж байдаг. Биет хөрөнгийн нэгэн адилаар нэг жилээс дээш хугацаанд ашиглагдаж өртгөө элэгдлийн зардалд шингээнэ.

Патент: Патент гэдэг бол тухайн бүтээгдхүүнийг бий болгосоны төлөө зохион бүтээгдчдэд төрийн эрх бүхий байгууллагаас түүнийг эзэмших эрхийн баталгаажуулалт юм.

Патентийг дотор нь:

Шинэ бүтээгдэхүүний патент Шинэ загварын патент Оновчтой саналын патент гэж ангилан авч үзнэ.

Манай улсын хуулиар шинэ бүтээгдэхүүний патент 20 жил, шинэ загварын патент 10 жил, оновчтой саналын патент 5  жилийн ашиглалтын хугацаатай байна.

Хэрвээ патентийг худалдаж авсан бол түүний өртөгт худалдаж авсан үнэ, түүнтэй холбогдон гарсан бүх зардлууд орно. Харин патентийг өөрсдөө бий болгосон бол хуульчийн төлбөр болон бусад зардлыг өртөгт оруулаад, судалгаа шинжилгээний ажилтай холбоотой зардлыг Судалгаа хөгжлийн зардал дансанд бүртгэнэ.

Зохиогчийн эрх: Зохиогчийн эрх гэдэг нь ихэвчлэн соёл урлаг, уран зохиол, хөгжмийн бүтээл, компьтерийн программ хангамж зэрэгтэй холбоотой гарсан зардлуудыг хуримтлуулан уг бүтээлийг тууривсан хүний эрхийг баталгаажуулан олгосон эрхийг хэлнэ. Зохиогчийн эрхийг зохиогчийн зөвшөөрлөөр түүнийг ашиглах эрх болон түүний бүтээлийг худалдан авахад төлсөн үнээр бүртгэлд тусгана. Манай улсын хуулинд зааснаар зохиогч нь өөрийнхөө бүтээлийн эрхийг насан туршдаа эзэмших бөгөөд нас барснаас нь хойш 50 жилийн туршид зохиогчийн эрх хадгадлагдах ба хэрэв зохиогч бүтээлээ нууц нэрээр бүтээсэн бол 75 жилийн турш хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг.

Үүсгэн байгуулалт, зохион байгууллатын зардал: Энэ бизнесийн байгууллагыг үүсгэн байгуулахтай холбогдон гарч байгаа зардал юм. Ийм зардалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хуульчийн төлбөр, тэмдэгтийн хураамж төлөх гэх зэрэг зардлууд хамаардаг.

Худалдааны тэмдэг: Байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчилахдаа янз бүрийн тэмдэг, нэр ашигладаг. Худалдааны болон барааны тэмдэг нэртэй холбогдон гарсан судалгааны болон бусад зардлыг түүний өртөгт оруулан бүртгэнэ. Хэрэв барааны тэмдэг нэрийг худалдаж авсан бол түүнтэй холбоотой зардлыг өртөгт оруулж, элэгдүүлэх ёстой. Худалдааны тэмдэгийг 40-өөс илүүгүй жилийн хугацаанд элэгдүүлэх ёстой.

Судалгаа хөгжүүлэлтийн зардал: Бизнесийг цаашид өртгөтгөх, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгтэй холбогдон ихээхэн хэмжээний зардал гардаг. Ийм зардлыг зарим хэсгийг үүсгэн байгууллатн зардал, судалгаа хөгжүүлэлтийн зардал гэж бүргэдэг.

Түрээсийн эрх ба сайжруулалт: газар болон барилга байгууламж удаан хугацаанд түрээслэх эрх юм. харин түрээсийн сайжруулалт гэдэг нь хөрөнгийн түрээслэж буй хугацаанд засч янзлах, зүлэгжүүлэх, зам талбай барих зэрэг зардлуудын хуримтлал юм.  түрээсийн эрх болон түрээсийн сайжруулалтыг уг хөрөнгийг эзэмших хугацааных туршид элэгдүүлэх ёстой.

Лиценз ба онцгой эрх: Тодорхой технологи, техник, хэлбэр загварыг ашиглах болон үйл ажиллагааг явуулах эрх юм. Лиценз болон онцгой эрхийг 40-оос ихгүй жилийн хугацаанд элэгдүүлнэ.

-        Биет бус хөрөнгийг хасагдуулахтай холбоотой асуудал:

Биет бус хөрөнгө нь биет хөрөнгийн нэгэн адил өртгөө элэгдүүлж байдаг бөгөөд биет бус хөрөнгийн хувьд биет хөрөнгийн адил элэгдэл гэж нэрлэдэггүй бөгөөд харин  хасагдуулга гэж нэрлэдэг. Бие бус хөрөнгийг хасагдуулахдаа шулуун шугамын аргыг ашиглан тухайн тайлант хугацааны хасагдуулгыг тооцдог. Уг тооцсон дүнгээр

Дт Хасагдуулгын зардал                 ххх

            Кт Хуримтлагдсан хасагдуулга      ххх      гэж бүртгэнэ.

 

2.    Байгалийн нөөц, түүний шавхагдалтын бүртгэл, тооцоолол

Байгалийн нөөц гэдэгт янз бүрийн ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг нөөц ордог. Эдгээр нь нөхөн сэргээгддэггүй бөгөөд ашиглах тусам нөөц нь хорогдож байдаг тул элэгдэх хөрөнгө гэж үздэг. Байгалийн нөөцийг бусад хөрөнгийн нэгэн адил өртгөөр нь бүртгэх бөгөөд уг өртгийг байгалийн нөөцийг ашиглах хугацааны туршид элэгдүүлж зардалд шингээдэг. Байгалийн нөөцийн өртөгт:

Худалдаж авсан үнэ Хайгуулын зардал Судалгааны зардал ордог

Байгалийн нөөцийн энэхүү зардал шингэж байгаа хэсгийг бусад хөрөнгийн адилаар элэгдэл гэж нэрлэдэггүй бөгөөд харин хорогдол /depletion/ гэж нэрлэдэг. Балансад байгалийн нөөцийг өртгөөр нь тусгаж, харин хуримтлагдсан хорогдлыг доор нь сөрөг утгатай дансанд харуулж өгдөг.

Байгалийн нөөцийг үйл ажиллагааны арга буюу бүтээгдэхүүний нэгжид ноогдуулах аргаар хорогдлыг тооцдог. Өөрөөр хэлбэл:

Байгалийн нөөцийн хорогдлын зардлыг олох томъёо:

Хорогдлын зардал=         Анхны өртөг- Үлдэх өртөг         х Тайлант хугацаанд олзворлосон нөөцийн хэмжээ                            Нийт тооцоолсон нөөцийн хэмжээ   

Байгалийн нөөцийг олборлоход ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийг  тооцохдоо уг үндсэн хөрөнгийг нэг цооног уурхайгаас өөр үйлдвэрлэлд шилжүүлж болох эсэхийг судалж үзнэ. Хэрвээ шилжүүлж болох бол үндсэн хөрөнгийн анхны өртгийг түүний ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Шилжүүлж болохгүй бол үндсэн хөрөнгийн өртгийг байгалийн нөөц болон уг үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны аль бага хугацаанд элэгдүүлнэ.               

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

vneheer hregtei medeelel bna bas ym asuuh gsen ymaa. herew biet bus hopongig ashiglah hugatsaand huuliin zargiig amjilttai dawaht holboot zardal garlaa gej bodohod. ene zardal garhaas omno bolon garsnii daraah hasagduulgig yaj bvrtgeh we eniig tailbarlaad ogooch

Бичсэн: Зочин хэзээ: 20:07, 2015-03-25 | Холбоос | |
биет бус хөрөнгө
үнэхээр мундаг юмааа
Бичсэн: Зочин хэзээ: 12:10, 2014-04-11 | Холбоос | |
биет бус хөрөнгө
маш их баярлалаа . ажилд нь амжилт хүсье
Бичсэн: Зочин хэзээ: 12:10, 2014-04-11 | Холбоос | |



:-)
 
xaax