avatar

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

2012-10-06,10:45
 I.                   Мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах зүйл

Мөнгө нь хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгө бөгөөд энэ хөрөнгийн бүрэлдэхүүнд МӨНГӨ болон МӨНГӨТЭЙ АДИЛТГАХ ЗҮЙЛС багтдаг

 Мөнгөн хөрөнгөнд  хамааруулж болох хөрөнгүүдийг дараахь байдлаар ангилна.

Гар дээр байгаа бэлэн мөнгө

         Касст байгаа бэлэн мөнгө

         Жижиг мөнгөн сан

         Аялал жуулчлалын чек

2.      Банкинд байгаа мөнгө         Харилцах ба чекийн дансанд буй мөнгө

         Хугацаатай болон хугацаагүй хадгаламж

         Хязгаарласан мөнгө

         Үнэт цаасны зах зээл дээрх хадгаламжийн данс

         Гадаадын банкин дахь хадгаламж

 

II.                Жижиг мөнгөн сангийн бүртгэл

Компани өдөр тутам гардаг  жижиг зардлууддаа зориулан гар дээр бэлэн мөнгө байршуулдаг. Үүнийг жижиг мөнгөн сан гэж нэрлэнэ.

Жижиг мөнгөн сантай холбоотой анх байгуулах үед, санг нөхөн дүүргэх эсвэл хэмжээг нь өөрчлөх үед бүртгэл хөтлөнө.

Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед мөнгөний илүүдэл ба дутагдал үүсч болно.

Жижиг мөнгөн сантай холбоотой дараах бичилтийг хийнэ.

1. Жижиг мөнгөн санг байгуулах үед:                  

Дт        Жижиг мөнгөн сан   ххх

            Кт   Харилцах                                    ххх

2. Жижиг мөнгөн сангаас зардал гарах үед бичилт хийхгүй.

3. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэсэн үед:

а. Мөнгөн хөрөнгө илүүдэлтэй  бол                                  

Дт   Бусад зардал       ххх                                         

            Кт  Харилцах                         ххх                 

            Кт   Мөнгөний илүүдэл       ххх                             

б. Мөнгөн хөрөнгө дутагдалтай  бол

Дт   Бусад зардал                   ххх

Дт   Мөнгөний дутагдал      ххх                                         

            Кт  Харилцах                         ххх     

 

III.             Банкны тохируулгын тайлан, түүнийг бэлтгэх арга зүй

Компани чекийн дансаар гүйлгээ хийхэд заавал банкаар дамжуулах шаардлагагүй байдаг ба тайлант сарын эцэст банк үйлчлүүлэгчийн чекийн дансаар хийгдсэн гүйлгээ болон үлдэгдлийг харуулсан тайланг бэлтгэж, холбогдох чекийн хамт үйлчлүүлэгч бүрт хүргүүлдэг.

Тохируулгын тайланд дараах зүйлс зөрүүтэй гардаг.

      Замд яваа хадгаламж -  Байгууллагын бүртгэлд тусгагдсан боловч банкинд  орж ирээгүй мөнгөн орлого. Иймд замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмнэ. 

      Төлбөр хийгдээгүй чек - Байгууллага чек бичээд мөнгөн зарлагын журналд бүртгэсэн боловч банк төлбөрийг нь байгууллагын чекийн данснаас гаргаагүй байдаг. Иймд төлбөр хийгдээгүй чекийг банкны бүртгэлээс хасна. 

      Хүрэлцээгүй сантай чек - Харилцагч байгууллагаас ирсэн чекийг байгуулага мөнгө гэж бүртгэсэн боловч харилцагчийн мөнгө хүрэлцэнгүй тул банк бүртгэж авахгүй тул хүрэлцээгүй сантай чекийг бүртгэлийн үлдэгдлээс хасна.

      Банкны кредитүүд- Банк байгууллагын авлага, хүүгийн төлбөр зэргийг харилцагч байгууллагаас нь цуглуулдаг. Мөн банк нь хадгалуулагчийнхаа дансны дундаж үлдэгдэлд хүү төлдөг. Иймд банкны цуглуулсан мөнгийг бүртгэлийн үлдэгдэл дээр нэмнэ.

      Банкны үйлчилгээний хөлс /шимтгэл/ - Банк нэмэлт үйлчилгээнийхээ төлөө гэрээнд заасан хэмжээний хөлсийг үйлчлүүлэгчийн данснаас шууд хасч бүртгдэг. Иймд банкны үйлчилгээний хөлсийг компаний бүртгэлээс хасч залруулдаг.

      Алдаа - Үйлчлүүлэгч болон банкны бүртгэлийн гаргасан алдаа.  Аль талд нь алдаа гаргасныг тодруулж зохих залруулгыг хийнэ.

Журналын бичилтүүд:

1. Хүүгийн орлого болон авлага цуглуулсан  бол:

Дт  Мөнгөн хөрөнгө       ххх

      Кт    Авлага,Хүүгийн орлого          ххх

2.  Хүрэлцээгүй сантай чекийг үндэслэн:

Дт  Дансны авлага                       ххх

      Кт        Мөнгөн хөрөнгө       ххх

3. Банкны шимтгэлийг үндэслэн:

Дт  Удирдлагын /Элдэв төрлийн/зардал           ххх

      Кт        Мөнгөн хөрөнгө                               ххх

 

IV.             Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

Цаг хугацаанаас хамаарч хүү, инфляци, валютын ханш гэх мэт зүйлүүдийн  нөлөөгөөр ирээдүйд олох мөнгө өнөөдрийн мөнгөний үнэ цэнийг илэрхийлж чаддаггүй.

            Иймээс ч эдийн засгийн онолоор өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ, ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ гэсэн ойлголтуудыг тодорхойлсон байдаг.

 

         Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

         Нэг удаагийн  мөнгө

         Өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ

         Ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ

         Тогтмол мөнгө

         Ирээдүйн үнэ цэнэ

         Энгийн тогтмол

         Нийлмэл тогтмол

         Өнөөгийн үнэ цэнэ

         Энгийн тогтмол

Нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ:

Өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ: Өнөөдөр тодорхой хүүтэйгээр хадгалуулсан мөнгө ирээдүйд хэдэн төг болох вэ? гэсэн ойлголт юм. 

                                    FV = PV *(1+i)n

Ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ:  Ирээдүйд  тодорхой хэмжээний мөнгөнтэй байхын тулд өнөөдөр хэдэн төгрөг хадгалуулах вэ? гэсэн ойлголт юм.

                                   

Тогтмол мөнгөний  үнэ цэнэ:

Энгийн тогтмол мөнгөний ирээдүйн үнэ цэнэ:  Тодорхой хугацааны туршид жил бүийн эцэст тогтмол мөнгө нэмж хадгалуулаад байвал ирээдүйд хэдэн төгрөгтэй болох вэ? гэсэн ойлголт юм.

Нийлмэл тогтмол мөнгөний ирээдүйн үнэ цэнэ: Тодорхой хугацааны туршид жил бүрийн эхэнд тогтмол  хадгалуулбал  ирээдүйд хэдэн төгрөгтэй болох  вэ? гэсэн ойлголт.

Энгийн тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнэ:  Тодорхой хугацааны туршид жил бүийн эцэст тогтмол  хэмжээний мөнгө төлөх бол өнөөдөр хэдэн төгрөг авах вэ? гэсэн ойлголт юм.

Нийлмэл тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнэ: Тодорхой хугацааны туршид жил бүрийн эхэнд тогтмол хэмжээний мөнгө төлөх бол өнөөдөр хэдэн төгрөг авах вэ? гэсэн ойлголт юм.

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax