Авлагын бүртгэл
Авлага гэдэг нь бараа бүтээгдэхүүн борлуулж, ажил үйдчилгээ үзүүлснийхээ төлөө худалдан авагчдаас нэхэмжилж буй мөнгөний дүн юм.
Авлагын ангилал
ь Авлагыг хугацаагаар нь:
· Эргэлтийн
· Эргэлтийн бус
ь Төлөгдөх байдлаар нь:
· Хэвийн
· Хэвийн бус
ь Шинж байдлаар нь:· Худалдааны
· Худалдааны бус
ь Худалдааны авлагыг хэлбэрээр нь:
· Дансаарх авлага
· Векселээрх авлага
Дансаарх авлагын бүртгэл
Дансаарх авлагын хүлээн зөвшөөрч бүртгэх үнэ нь ихэвчлэн хоёр талын солилцооны үнэ байдаг бөгөөд авлагатай холбоотой дараах бүртгэх бичилт хийнэ. Үүнд:
Зээлийн борлуулалт хийх тохиолдолд:
Дт Дансны авлага ххх
Кт Борлуулалтын орлого ххх
Худалдан авагч төлбөрөө шилжүүлбэл:
Дт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Дансны авлага ххх
Борлуулсан бараа бүтээгдэхүүн гологдол, гэмтэлтэй бол буцаалт хийдэг.
Дт Борлуулалтын буцаалт ххх
Кт Дансны авлага ххх
Дансны авлагын хөнгөлөлт
Авлагыг шуурхай цуглуулахын тулд борлуулагч тал тодорхой хэмжээний хөнгөлөлтийн нөхцөл заадаг.
Хөнгөлөлтийг тооцох тохиолдолд авлагыг бүртгэх 2 арга байдаг.
· Нийт дүнгийн арга
· Цэвэр дүнгийн арга
Нийт дүнгийн арга | Цэвэр дүнгийн арга |
3/10, n/45 нөхцөлөөр 10000₮-ийн борлуулалт хийсэн . | |
Дансны авлага 10000 Бор.орлого 10000 | Дансны авлага 9700 Бор.орлого 9700 |
3000₮ төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд хүлээн авсан | |
Мөнгөн хөрөнгө 2910 Бор.хөнгөлөлт 90 Дансны авлага 3000 | Мөнгөн хөрөнгө 2910 Дансны авлага 2910 |
7000₮ хөнгөлөлтийн хугацааны дараа хүлээн авсан. | |
Мөнгөн хөрөнгө 7000 Дансны авлага 7000 | Дансны авлага 210 Хэрэгжээгүй б/хөн 210
Мөнгөн хөрөнгө 7000 Дансны авлага 7000 |
Найдваргүй авлагыг тооцох арга аргачлал, түүний бүртгэл
Богино хугацаат авлагыг санхүүгийн тайлангийн зорилгоор цэвэр боломжит дүнгээр нь буюу цуглуулахаар хүлээгдэж буй дүнгээр нь тусгах шаардлагатай байдаг.
ЦБҮЦ= ДА-НАН
НББ-д найдваргүй авлагыг тусгах 2 арга байдаг.
Шууд арга Хасагдуулгын арга.
НАН-ыг тооцох шууд арга:
Авлага нь найдваргүй болсон нь тодорхой болсон бол:
Найдваргүй авлагын зардал ххх
Дансны авлага ххх
Найдваргүй гэж үзэж байсан авлага цугларвал:
Дансны авлага ххх
НА зардлын нөхөлт ххх
Мөнгөн хөрөнгө ххх
Дансны авлага ххх
НАН-ыг тооцох хасагдуулгын арга:
Найдваргүй байж болох авлагын хэмжээг авлагын дансны үлдэгдэл эсвэл зээлийн борлуулалтын хэмжээг үндэслэн урьдчилан тооцож, найдваргүй авлагын нөөц байгуулдаг. Найдваргүй авлагын нөөц данс нь балансын эргэлтийн хөрөнгө хэсэгт сөрөг тохируулах байдлаар тусгагдана.
НАЗ-аа тооцож бүртгэсэн үед:
Найдваргүй авлагын зардал ххх
Найдваргүй авлагын нөөц ххх
Тооцсон НА төлөгдөхгүй нь тодорхой болсон үед:
Найдваргүй авлагын нөөц ххх
Дансны авлага ххх
Найдваргүй авлага цугларагдвал:
Дансны авлага ххх
Найдваргүй авлагын нөөц ххх
Мөнгөн хөрөнгө ххх
Дансны авлага ххх
Хасагдуулгын аргын үед найдваргүй авлагыг тооцох дараахь аргууд байдаг. Үүнд:
1. Борлуулалтын хувийн жингийн арга
2. Авлагын хувийн жингийн арга
а. Авлагын эцсийн үлдэгдэлд үндэслэн тооцох
б. Авлагын насжилтанд үндэслэн тооцох.
Борлуулалтын хувийн жингийн арга:
Өмнөх жилүүдийн туршлагаас үндэслэн зээлийн борлуулалтын тодорхой хувиар найдваргүй авлагыг тооцдог.
Энэ аргын үед тооцсон найдваргүй авлагын хэмжээгээр зардлыг бүртгэдэг ба найдваргүй авлагын нөөц дансны үлдэгдэлтэй холбоотой ямар нэгэн тохируулга хийдэггүй.
Энэ аргыг орлогын тайлангийн арга ч гэж нэрлэдэг.
Авлагын хувийн жингийн арга:
Авлагын үлдэгдэлд үндэслэн тооцох нь: Авлагын үлдэгдлийн тодорхой хувиар найдваргүй авлагыг тооцдог. Үүнийг балансын арга гэдэг.
Энэ аргын үед найдваргүй авлагын дүн нь НАН дансны эцсийн үлдэгдэл болох ба эхний болон эцсийн үлдэгдлийн зөрүүгээр тухайн тайлангийн хугацааны найдваргүй авлагын зардлыг тодорхойлж тохируулга хийдэг.
Авлагын насжилтийн арга:
Энэ нь авлагыг төлөгдөх хугацаагаар нь ангилан ангилал тус бүр дээр авлага эргэн төлөгдөхгүй байх магадлалыг тогтоож өгдөг.
Дээрх магадлалаар тооцсон дүнг НАН дансны үлдэгдэл байдлаар тохируулж тайлант хугацааны НАЗ-ыг тооцож өгнө.
Авлагын бичгийн бүртгэл
Авлагын бичиг гэдэг нь зээлээр борлуулсан бараа болон үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг тодорхой хүүтэйгээр тодорхой хугцаааны дараа төлнө гэдгийг баталсан бичгэн батлагаа юм.
Авлагын бичгийг төлөгдөх хугацаагаар нь
Богино хугацаат авлагын бичиг Урт хугацаат авлагын бичиг
Авлагын бичгийн төрөл:
Ердийн /анхны эзэмшигч төлбөрийг хүлээн авах эрхтэй бөгөөд шилжүүлж болдоггүй/2. Шилжих /Бусдад шилжүүлж, худалдаж болдог бөгөөд эзэмшиж байгаад төлөгдөх үед эзэмшиж буй этгээд төлбөрийг хүлээн авах эрхтэй/
Авлагын бичгийг хөнгөлөлттэй борлуулах:
Компаниуд мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд авлагын бичгээ бусад банк болон санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэйгээр худалдаж болдог.
Авлагын бичгийн хүүг 2 тал тохиролцсоны үндсэн дээр тодорхойлдог.
Авлагын бичгийг хөнгөлөлттэй борлуулах үед дараах тооцоолол хийнэ.
- Төлөгдөх дүн буюу өртөг тооцох : ТД= НҮ+(НҮ*Хүү*Эзэмшлийн хугацаа)/360
- Хөнгөлөлтийг тооцох: Хөнгөлөлтийн хэмжээ =ТД*Х.Хүү*Х.хугацаа
- Хүлээн авах мөнгийн тооцох: Хүлээн авах мөнгө =ТД-Хөнгөлөлтийн хэмжээ
- Авлагын бичгийн дансны үнэ ; АБ-ын ДҮ = НҮ+(НҮ*Хүү*Эзэмшлийн хугацаа)/360
- Авлагын бичиг борлуулсны олз(гарз)-ыг тооцох: АБ борлуулсны олз(гарз)=ХАМ-АБ-ын ДҮ
Авлагын бичиг үүссэн үед.
Авлагын бичиг ххх
Дансаарх авлага ххх
Авлагын бичгийн хүүг тооцоолсон бол:
Хүүгийн авлага ххх
Хүүгийн орлого ххх
Авлагын бичгээ борлуулсан тохиолдолд:
Мөнгөн хөрөнгө ххх
Авлагын бичиг ххх
Хүүгийн авлага ххх