
Удирдлагын бүртгэл
Бие даалт 1
Код : _________
Бодлого1
“НББ-3” компаний 2008 оны хагас жилийн үйлдвэрлэлийн зардалтай холбоотой мэдээлэл дараах байдалтай байв.
Сар | Цахилгааны зардлал | Машин цаг | Сар | Цахилгааны зардлал | Машин цаг |
1 | 330000+10000А | 3500+300А | 4 | 280000+8000А | 3300+220А |
2 | 320000+5000А | 2000+150А | 5 | 270000+9000А | 2000+100А |
3 | 300000+15000А | 3500+200А | 6 | 310000+10000А | 2800+300А |
Хийх зүйл:
1. Цахилагааны зардлыг хувьсах тогтмол хэсгээр нь дээд ба доод цэгийн аргаар ялга.
2. Цахилагааны зардлыг хувьсах тогтмол хэсгээр нь хамгийн бага квадратын аргаар ялга.
3. Цахилагааны зардлыг хувьсах тогтмол хэсгээр нь графикийн аргаар ялга.
4. Корреляцийн коэффициент болон дитерминацийн коэффициентыг тооц.
Бодлого 2
“ НББ-3” компаний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл өгөгджээ.
Үзүүлэлт | 1 улирал | 2 улирал | 3 улирал | 4 улирал |
ББС 1 | 1000 | ? | ? | ? |
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн | 3000 | 4200 | 4200 | 3500 |
ББС 2 | ? | |||
Борлуулсан бүтээгдэхүүн | Борлуулахад бэлэн бүтээгдэхүүний 90 % | 3800 |
Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дараах зардал гарна.
Шууд материал 100+2А, Шууд хөдөлмөр 400+А, Хувьсах ҮНЗ 200+А, Нийт тогтмол 1260000₮ бөгөөд үүний 1/3 нь борлуулалт удирдлагынх, 2/3 нь үйлдвэрлэлийнх, Борлуулалт удирдлагын хувьсах зардал 50+А, Нэгж бүтээгдэхүүнийг 2000+6А бол
Хийх зүйл нь:
Шууд зардлаар өртөг тооцож орлогын тайлан бэлтгэ. Шингээх өртгийн аргаар бүтээгдэхүүний өртөг тооцож орлогын тайлан гарга. Зохицуулалтын тайлан гарга.
Бодлого 3
“Болор” компани байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Дархан хот, Улаанбаатар хотод 2 салбараа нээн ажиллуулж байгаа. Улиралын эцэст 2 салбар нь санхүүгийн тайлангаа төв компанидаа ирүүлдэг. Төв нь Эрдэнэт хотод байдаг ба 2 салбарын тайланг нэгтгэн тухайн улиралын үйл ажиллагааныхаа үр дүнг тодорхойлдог.
Төв компани нь цонх, хаалга үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл нь :
Үзүүлэлт | 1-р улирал | 2-р улирал | ||
Цонх | Хаалга | Цонх | Хаалга | |
ББС 1 | 150 | 50 | ? | ? |
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн | 1500 | 500 | 2000 | 1000 |
ББС 2 | 250 | 20 | ? | ? |
Борлуулсан бүтээгдэхүүн | ? | ? | 2100 | 900 |
Дархан хотод зөвхөн цонх үйлдвэрлэдэг ба үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл
1-р улиралын эхэнд 200ш цонхбайсан ба улирал бүр 1800 нэгжийг үйлдвэрлэдэг үүнээс 1-р улиралд 1700 ш , 2-р улиралд 2000 ш зарагдсан.
Улаанбаатар хотын салбар цонх, хаалга үйлдвэрлэдэг бөгөөд дараах мэдээлэл өгөгдөв.
Үзүүлэлт | 1-р улирал | 2-р улирал | ||
Цонх | Хаалга | Цонх | Хаалга | |
ББС 1 | 250 | 150 | ? | ? |
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн | 1500 | 1500 | 2500 | 1500 |
ББС 2 | 150 | 20 | ? | ? |
Борлуулсан бүтээгдэхүүн | ? | ? | 2600 | 1300 |
Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дараах зардал гарна.
Үзүүлэлт | Эрдэнэт | Дархан | Улаанбаатар | ||
Хаалга | Цонх | Цонх | Хаалга | Цонх | |
Борлуулах үнэ | 18000+100А | 7000+50А | 6000+50А | 20000+130А | 8000+150А |
Шууд материал | 2500+3А | 1000+2А | 1000+2А | 2500+3А | 1000+2А |
Шууд хөдөлмөр | 3000+4А | 1600+3А | 1000+4А | 3000+3А | 2600+3А |
Хувьсах ҮНЗ | 2000+2А | 500+3А | 500+3А | 2000+2А | 500+3А |
БУ-ын хувьсах зардал | 1000+2А | 300+3А | 200+5А | 1000+2А | 500+4А |
Тогтмол ҮНЗ | 2000000 | 750000 | 540000 | 1500000 | 750000 |
БУ-ын Тогтмол зардал | 1000000 | 800000 | 600000 | 1200000 | 700000 |
Хийх зүйл нь:
Салбар тус бүрийн хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрээр нь хэсэгчилсэн тайлан бэлтгэ. Төв компани болон дархан хотын салбар нь өртгөө шингээх өртгийн аргаар тооцдог. Улаанбаатар хотын салбар нь өртгөө шууд зардлаар тооцсон. Салбараар хэсэгчилсэн орлогын тайланг гарга.Жич: Бүх салбарын орлогын тайланг шингээх өртгийн аргаар гарга./ Зохицуулалтын тайланг ашигла /