avatar

Бараа материалын бүртгэл

2012-10-4,09:18
 1. Бараа материалын тухай ойлголт

 

НББОУС-2-т зааснаар бараа материал гэдэг нь:

ь  Аж ахуйн ердийн  үйл ажиллагааны явцад худалдан борлуулах зорилгоор эзэмшиж байгаа бараа

ь  Борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа бараа

ь  Үйлдвэрлэлийн процесс болон  үйлчилгээ үзүүлэхэд  ашиглаж буй хангамжийн материал юм.

 

Үйлдвэрлэлийн байгууллагад  бараа материал гэдэгт дараахь гурван зүйлийг хамруулан ойлгодог.

ь  Түүхий эд материал 

ь  Дуусаагүй үйлдвэрлэл

ь  Бэлэн бүтээгдхүүн            Худалдааны байгууллагын бараа материал нь борлуулах зорилготой худалдаж авсан бараа материал болон хангамжийн зүйлээс бүрддэг.


Замд яваа бараа+Агентын бараа=Бараа материал

 

Бараа материалыг НББ-д тусгах хоёр систем байдаг.

         Цаг үеийн систем

         Байнгын систем

Байнгын систем

Цаг үеийн систем

Бараа материал бэлнээр худалдан авсан.

Бараа материал                      ххх                  Харилцах                               ххх

Худалдан авалт          ххх

          Харилцах                 ххх

Дээрх бараа материалыг худалдан авахтай холбогдон тээврийн зардал гарсан

Бараа материал                      ххх                  Харилцах                               ххх

Тээврийн зардал      ххх       

              Харилцах                 ххх

Хэсэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байсан тул буцаасан.

Харилцах                      ххх                           Бараа материал                ххх 

Харилцах                       ххх

Худалдан авалтын буцаалт     ххх

 

 

Байнгын систем

Цаг үеийн систем

Бараа материал зээлээр борлуулсан.

Авлага                             ххх                                     Борлуулалт                ххх

ББӨ                      ххх

            Бараа материал          ххх

Авлага                             ххх                                     Борлуулалт         ххх

Хаалтын бичилт

Борлуулалтын орлого           ххх                                 ОЗНД                  ххх

ОЗНД             ххх     

                          ББӨ          ххх

БМС2                      ххх

ББӨ                           ххх

ХА-ын хөнгөлөлт     ххх

ХА-ын буцаалт         ххх

          БМС1                               ххх

          Тээврийн зардал        ххх
           Худалдан авалт         ххх

 

2. БМ-ыг үнэлж  орлогод авах  үеийн  бүртгэл

 

Бараа материалыг орлогод авахдаа дараах байдлаар өртгийг нь тооцно.

 Анхны өртөг: Бараа материалыг худалдан авсан өртөг, дахин боловсрууллатын өртөг болон бараа материалын тухайн нөхцөл байдалтай холбогдон гарсан бусад өртгийн нийлбэрээр тодорхойлогдоно. Худалдан авсан өртөг: Энэ нь худалдан авсан үнэ дээр импортын болон бусад татвар, тээвэр болон ачиж буулгах зардал, мөн татаас хөнгөлөлт, хорогдолтой үнээр авсан зэрэг өвөрмөц бусад өртгүүдийг тооцон тодорхойлсон өртөг юм. Дахин боловсруулалтын өртөг: Бараа материалыг ашиглах хэрэглэх боломжийг бүрдүүлэх үүднээс анхны өртөг дээр нэмэгдэн гарсан өртөг зардлыг хэлнэ.

 

Бараа материалын үлдэгдэлд бэлтгэл ажиллагааны зардлыг бараа материал бүрээр хуваарилж, анхны өртөг тооцох шаардлагатай. Хэрэв нэг төрлийн бараа материалыг худалдан авсан тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах нь хялбар байна.

 

Нэгжийн өртөг=(ХА үнэ + БАЗ) : тоо хэмжээ

 

Хоёр буюу түүнээс дээш төрлийн бараа материал худалдан авсан тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах шаардлага гарах бөгөөд энд 2 үндсэн арга байдаг.

a. Бараа материалын нэр төрөл тус бүрээр хуваариах  

b. Зарцуулсан болон үлдэгдэл бараа материалын хэмжээнд хуваарилах

 

a. Бараа материалын нэр төрөл тус бүрээр хуваарилах арга:


БАЗ хуваарилалт = (A) * Бараа тус бүрийн үнэ

Бараа материалын өртөг= ХА үнэ+БАЗ

 

b. Зарцуулсан болон  үлдэгдэл бараа материалын хэмжээнд хуваарилах арга:


БАЗ хуваарилалт = (A) * зарцуулсан бараа материал

БАЗ хуваарилалт = (A) * үлдэгдэл бараа материал

 

3. БМ-ын зарцуулгын бүртгэл, зарцуулалтын  өртөг тооцох аргууд:

 

БМ-ын үлдэгдэл тооцох арга

         ЭАЭЗ арга

         САЭЗ арга

         ДӨА

         Тусгай тэмдгэлгээний арга

 

4. БМ-ын үлдэгдэл өртөг тооцох нь:

 

Бараа материалын үлдэгдлийг тооцох дараах аргууд байна.

Нийт ашгийн арга Жижиглэнгийн арга

Нийт ашгийн арга

Энэ аргын үед бараа материалын эцсийн үлдэгдлийг дараахь байдлаар тооцдог.

Бараа материалын эхний үлдэгдэл                         хххх

Нэмэх нь: Цэвэр худалдан авалт                             хххх

Борлуулбал зохих бараа материал                          хххх

Хасах нь: Борлуулалт (Өртгөөр)                             хххх

Бараа материалын эцсийн үлдэгдэл                       хххх

 

Нийт ашгийн хувийг байгууллагын бодлогоор тодорхойлж болно.

Аж ахуйн нэгжүүд нийт ашгаа:

Борлуулалтын үнэ дээр Өртөг дээр суурилан тогтоож болох юм.

 

Жижиглэнгийн арга

Энэ аргыг зарим тусгай нэр төрлийн бараа материалтай, жижиглэн худалдааны байгууллагууд бараа материалынхаа үнэлгээг тогтооход хэрэглэдэг.

            Цөөн тооны бараа материалын хувьд бараа материалын жижиглэнгийн аргыг хэрэглэхэд илүү тохиромжтой.

            Жижиглэнгийн аргын үед бараа материалыг өртөг ба жижиглэнгийн үнээр харуулдаг.

 

Жижиглэнгийн аргаар бараа материалын үлдэгдлийг тодорхойлохдоо:

Борлуулбал зохих бараа материалыг өртөг ба жижиглэнгийн үнээр тооцно. Өртгөөрх борлуулбал зохих бараа материалыг жижиглэнгийн үнээрх борлуулбал  зохих бараа материалд хувааж өртөг-жижиглэнгийн үнийн харьцааг тогтооно. Жижиглэнгийн үнээрх борлуулбал зохих бараанаас жижиглэнгийн үнээрх борлуулалтыг хасч, жижиглэнгийн үнээрх бараа материалын эцсийн үлдэгдлийг гаргана. Жижиглэнгийн үнээрх бараа материалын эцсийн үлдэгдлийг өртөг-жижиглэнгийн  үнийн харьцаагаар үржүүлж, өртгөөрх бараа материалын эцсийн үлдэгдлийг тооцно.

 

                                                                        Өртгөөр                     Жижиглэнгийн үнээр

Бараа материалын эхний үлдэгдэл                        ххх                                          ххх

Цэвэр худалдан авалт                                               ххх                                          ххх

Борлуулбал зохих бараа материал                          ххх                                          ххх

Хасах нь : Борлуулалт, жижиглэнгийн үнээр                                                       ххх

Бараа материалын эцсийн үлдэгдэл, жижиглэнгийн үнээр                                ххх

Бараа материалын эцсийн үлдэгдэл,

өртгөөр (БМС2/жижиглэнгийн үнээр/ *ӨЖХ)                                                     ххх

 

Бараа материал нь үнийн өсөлт болон бууралт бий болсон бол  өртөг-жижиглэнгийн үнийн харьцаа тогтоохдоо харгалзан үзэх хэрэгтэй.

            Үнийн өсөлт бууралттай үед өртөг-жижглэнгийн үнийн харьцааг дараахь хоёр байдлаар тодорхойлдог.

Үнийн өсөлтийн дараа үнийн бууралтын өмнөх байдлаар БЗБМ-аар өртөг-жижиглэнгийн харьцааг тооцвол уламжлалт жижиглэнгийн арга гэж нэрлэдэг. Үнийн өсөлт ба бууралтын дараах өртөг-жижиглэнгийн үнийн харьцааг тодорхойлвол өртгийн арга гэж нэрлэдэг.

 

5. Үлдэгдэл тооцох өртөг болон ЦБҮЦ-ийн аль багаар үнэлэх:

НББОУС-2-д зааснаар бараа материалыг санхүүгийн тайланд тусгахдаа өртөг, ЦБҮЦ-ийн аль багаар харуулна гэж заасан байдаг.

ЦБҮЦ= Бор.Үнэ -  Бор. Зардал

 

Бараа материалыг өртөг, ЦБҮЦ-ийн аль багаар үнэлэхдээ дараахь гурван зарчимыг хэрэглэдэг.

 Үүнд:

Зүйл тус бүрээр нь үнэлэх Төрөл буюу категори тус бүрээр нь үнэлэх Нийт дүнгээр нь үнэлэх

 

Бараа материалыг өртөг, ЦБҮЦ-ийн  аль багаар үнэлэхдээ бараа материалын өртгийг  ЦБҮЦ хүртэл буурах бууралтыг НББ-д тусгахдаа доорх хоёр аргыг ашигладаг.

Үүнд:

Шууд арга Шууд бус арга

 

Шууд болон шууд бус аргаар үний бууралтыг хэрхэн бүртгэхийг авч үзвэл:

 

            Шууд арга                                                                             Шууд бус арга

 

Бараа материалын байнгын систем

Борлуулсан барааны өртөг              ххх      БМ-ийн  үнийн бууралтын алд       ххх

Бараа материал          ххх                                          БМ-ын үнийн бууралтын хас          ххх

 

Бараа материалын цаг үеийн систем

Бараа материал (С2)              ххх                                  БМ-ын үнийн бууралтын алд.                ххх

Борлуулсан барааны өртөг       ххх                         БМ-ын үнийн бууралтын хас.   ххх

Худалдан авалт                          ххх

Бараа материал (C1)                   ххх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу ангийн багшдаа ажлын өндөр амжилт хүсеэ, хэрэгтэй мэдээлэлүүд оруулж өгсөнд баярлалаа
Бичсэн: Зочин хэзээ: 05:02, 2017-4-11 | Холбоос | |
Sain bnu. heregtei medeelel bna. nom ergvvlj tsag aldahgui sedwee bichij haigaad unshaad awchihlaa bayrlalaa.
Бичсэн: Зочин хэзээ: 10:33, 2016-7-29 | Холбоос | |
sain bnu. heregtei medeelel bna. nom erguulj aldahgui bicheed l haisanaa unshij medeed bolloo.
Бичсэн: Зочин хэзээ: 10:31, 2016-7-29 | Холбоос | |
idiomatic-dormant