Үндсэн хөрөнгийн бүртгэл
1. Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт
2. Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл
3. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд
1. Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт
НББОУС 16-д зааснаар үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээслүүлэх ба удирдлагын хэрэгцээнд ашиглаж буй, нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Компаний үндсэн үйл ажиллагаанд ашиглаж буй дараах хөрөнгүүд үндсэн хөрөнгөнд хамаарна.
1. Газар
2. Газрын тохижуулалт
3. Барилга
4. Тоног төхөөрөмж
5. Тавилга эд хогшил
6. Тээврийн хэрэгсэл
7. Тооцоолох олшруулах машин
8. Дуусаагүй барилга гэх мэт
Үндсэн хөрөнгө нь дараах шинж чанарыг агуулна.
1. Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах
2. Удаан хугацаанд ашиглагдахын зэрэгцээгээр элэгдэлд ордог
3. Биетэй бодитойгоор оршдог
4. Тодорхой хэмжээний өртөгтэй байна.
Үндсэн хөрөнгүүд дээрх 4 үндсэн шинжийг хангаж байгаа үед л биет үндсэн хөрөнгө гэж ангилагдана.
Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө. Газар, дуусаагүй барилгаас бусад үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулна.
Үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр эсвэл бодит үнэ цэнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн солилцоо болон буцалтгүй тусламжаар авсан үндсэн хөрөнгийг бодит үнэ цэнээр бүртгэнэ. Бусад үндсэн хөрөнгийг анхны өртгөөр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт хөрөнгийг худалдан авсан үнэ, гаалийн болон бусад татвар түүнийг бэлтгэхтэй холбоотой гарсан тээврийн зардал, угсарч суурилуулах ба ачиж буулгах зардал, шалгаж зүгшрүүлэх зардал гэх мэт ашиглахад бэлэн болгохтой холбогдон гарсан зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно.
Хоёр ба түүнээс дээш төрлийн үндсэн хөрөнгийг нийлүүлээд худалдаж авсан тохиолдолд төлсөн мөнгийг хөрөнгө тус бүрийн анхны өртөгт хуваарилахад дараах 2 аргыг ашиглана.
1. Шууд хамаарлын арга
2. Өсөн нэмэгдэх арга
Хэрвээ хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнийг нийт зах зээлийн үнэд эзэлж байгаа хувийн жингээр үндэслэн хуваарилж байгаа бол энэ аргыг шууд хамаарлын арга гэнэ.
Худалдан авсан хөрөнгүүдийн аль нэгнийх нь зах зээлийн үнэ мэдэгдэхгүй байгаа бол өсгөн нэмэгдүүлэх аргыг ашигладаг.
Өрийн болон өмчийн үнэт цаас гаргах замаар үндсэн хөрөнгө худалдан авсан тохиолдолд тухайн үндсэн хөрөнгийн өртөг нь уг үнэт цааснуудын зах зээлийн буюу өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байна.
Жишээ нь: Компани 3 жилийн хугацаатай, 10%-ийн хүүтэй, жилд нэг удаа хүү төлөгдөх 15,000,000₮-ийн нэрлэсэн үнэтэй өрийн бичиг гарган конторын тоног төхөөрөмж худалдан авсан. Энэ үед ижил эрсдэл бүхий үнэт цаасны зах зээлийн хүү 15% байсан.
ӨБ-н ӨҮЦ=Хөрөнгийн өртөг=15,000,000хР/F15.3+1,500,000хР/А15.3=13,287,581
Дт Тоног төхөөрөмж 13,287,581
Дт Өрийн бичгийн хөнгөлөлт 1,712,419
Кт Өрийн бичиг 15,000,000
Үндсэн хөрөнгийн тайлагнал
Биет үндсэн хөрөнгийг балансад тайлагнахдаа хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хасаж үлдэгдэл өртгөөр харуулна. Үлдэгдэл өртгийг дансны үнэ, цэвэр дүн гэж бас нэрлэдэг.
2. Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл
Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед эхлээд хамгийн сүүлд элэгдэл тооцсон өдрөөс данснаас хасах өдрийн хооронд дахь хугацааны элэгдлийн зардлыг тооцож бүртгэнэ. Дараа нь үндсэн хөрөнгийг данснаас хасалтын олз гарзыг тооцож бүртгэнэ. Дараах ажил гүйлгээ гарсан үед үндсэн хөрөнгийг данснаас хасна.
· Үндсэн хөрөнгийг актлах
· Үндсэн хөрөнгийг борлуулах
· Үндсэн хөрөнгийг солилцох
Үндсэн хөрөнгийг актлах үеийн бүртгэл
1. Данснаас хассан үндсэн хөрөнгө нь ашиглалтын хугацаа дууссан үед:
Дт Хуримтлагдсан элэгдэл ххх
Кт Тоног төхөөрөмж ххх
2. Ашиглалтын хугацаа дуусахаас өмнө үндсэн хөрөнгийг данснаас хассан үед:
Дт Хуримтлагдсан элэгдэл ххх
Дт Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз ххх
Кт Тоног төхөөрөмж ххх
Үндсэн хөрөнгийг борлуулах үеийн бүртгэл
Үндсэн хөрөнгийг худалдсан үнэ нь түүний дансны үнээс өндөр байвал үндсэн хөрөнгийг худалдсаны олз, бага байвал үндсэн хөрөнгийг худалдсаны гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дансны үнэ буюу үлдэгдэл өртөг гэдэг нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүн юм.
Жишээ нь: 1,000,000₮-ийн анхны өртөгтэй тоног төхөөрөмжинд жил бүр 100,000₮-өөр 8 жилийн элэгдэл тооцож бүртгээд
А. 200,000₮ Б. 280,000₮ В. 100,000₮-өөр борлуулсан гэвэл тохиолдол тус бүрээр үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарзыг тооцож бүртгэе.
Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл=100,000 x 8=800,000₮
Борлуулах үндсэн хөрөнгийн дансны үнэ=1,000,000-800,000=200,000
А. Үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарз=200,000-200,000=0
Дт Мөнгө 200,000
Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл 800,000
Кт Тоног төхөөрөмж 1,000,000
Б. Үндсэн хөрөнгө борлуулалтын олз=280,000-200,000=80,000
Дт Мөнгө 280,000
Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл 800,000
Кт Тоног төхөөрөмж 1,000,000
Кт Үндсэн хөрөнгө борлуулалтын олз 80,000
В. Үндсэн хөрөнгө борлуулалтын гарз=100,000-200,000=(100,000)
Дт Мөнгө 100,000
Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл 800,000
Дт Үндсэн хөрөнгө борлуулалтын олз 100,000
Кт Тоног төхөөрөмж 1,000,000
Үндсэн хөрөнгийг солилцох үеийн бүртгэл
Биет үндсэн хөрөнгийг мөнгө оролцуулан эсвэл оролцуулахгүйгээр мөнгөн бус хөрөнгөөр солилцож авч болно. Хэрэв хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй, солилцоогоор авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжтой бол уг хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Хэрэв үндсэн хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй биш, авч байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжгүй бол өгч байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээр нь үнэлнэ. Хэрэв авч байгаа болон өгч байгаа хөрөнгийн бодит үнэ цэнийг зөв тодорхойлох боломжгүй бол солилцоогоор авсан хөрөнгийг өгсөн үндсэн хөрөнгийн дансны үнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дансны үнэ нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассантай тэнцүү.
Жишээ нь: Компани 100,000₮-ийн анхны өртөгтэй, 70,000₮-ийн хуримтлагдсан элэгдэлтэй, 25,000₮-ийн бодит үнэ цэнэтэй суудлын машиныг 25,000₮-н үнэтэй өөр суудлын машинаар сольсон.
Дт Шинэ тээврийн хэрэгсэл 25,000
Дт Хуучин тээврийн хэрэгслийн хур/элэгдэл 70,000
Дт Үнэ цэнийн бууралтын гарз 5,000
Кт Хуучин тээврийн хэрэгсэл 100,000
Жишээ нь: Компани 100,000төг-н анхны өртөгтэй, 70,000₮-н хуримтлагдсан элэгдэлтэй суудлын машиныг өөр суудлын машинаар сольсон. Өгч байгаа болон авч байгаа машины зах зээлийн үнэ тодорхой биш байсан.
Дт Шинэ тээврийн хэрэгсэл 30,000
Дт Хуучин тээврийн хэрэгслийн хур/элэгдэл 70,000
Кт Хуучин тээврийн хэрэгсэл 100,000
3. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд:
1. Шулуун шугамын арга
2. Үйл ажиллагааны арга (Нэгжид ноогдуулах арга)
3. Жилүүдийн нийлбэрийн арга
4. Үлдэгдлийг бууруулах арга (Давхар бууруулах арга)
Жишээ нь:
Компани 2008-11-1нд 3,100,000 төг-р машин худалдан авсан. Ашиглах хугацаа 5 жил, үлдэх өртөг 100,000 төг гэж тооцсон.Машин нь ашиглалтын хугацааны туршид 200,000 км явна гэж урьдчилан тооцоолсон.
2008 онд 8000 км, 2009 онд 55,000 км явсан.
ШША=Анхны өртөг үлдэх өртөг/Ашиглах хугацаа
2008-12-31 3,100,00-100,000/5 жил=600,000
600,000/12*2=100,000
Дт Элэгдлийн зардал 100,000
Кт Хур/элэгдэл 100,000
Үйл ажиллагааны арга
2008-12-31
3,100,000-100,000/200,000км*8000км=120,000
Дт Элэгдлийн зардал 120,000
Кт Хур/элэгдэл 120,000
2009-12-31
3,100,000-100,000/200,000км*55,000км=825,000
Дт Элэгдлийн зардал 825,000
Кт Хур/элэгдэл 825,000
Жилүүдийн нийлбэрийн арга
n x (1+n)/2=5(5+1)/2=15
2008-11-1-2009-11-1
3100000-100000/15*5=1,000,000
Давхар бууруулах арга
1/n=1/5 жил=0.2=20%*2=40%
Энэ аргаар элэгдэл тооцоход ШША-р тооцсон элэгдэл тооцох хувийг ашиглана. Үйлдлийг давхар бууруулна гэвэл 2-р үржүүлнэ.