avatar

Үндсэн хөрөнгийн бүртгэл

2012-10-09,10:24
                                                        Үндсэн хөрөнгийн  бүртгэл

1.    Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт

2.    Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл

3.    Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд

 

1.     Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт

НББОУС 16-д зааснаар үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээслүүлэх ба удирдлагын хэрэгцээнд ашиглаж буй, нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Компаний үндсэн үйл ажиллагаанд ашиглаж буй дараах хөрөнгүүд үндсэн хөрөнгөнд хамаарна.


1.    Газар

2.    Газрын тохижуулалт

3.    Барилга

4.    Тоног төхөөрөмж

5.    Тавилга эд хогшил

6.    Тээврийн хэрэгсэл

7.    Тооцоолох олшруулах машин

8.    Дуусаагүй барилга  гэх мэт

Үндсэн хөрөнгө нь дараах  шинж чанарыг агуулна.

1.    Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах

2.    Удаан хугацаанд ашиглагдахын зэрэгцээгээр элэгдэлд ордог

3.    Биетэй бодитойгоор оршдог

4.    Тодорхой хэмжээний өртөгтэй байна.

Үндсэн хөрөнгүүд дээрх 4 үндсэн шинжийг хангаж байгаа үед л биет үндсэн хөрөнгө гэж ангилагдана.

Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө. Газар, дуусаагүй барилгаас бусад үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулна.

Үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр эсвэл бодит үнэ цэнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн солилцоо болон буцалтгүй тусламжаар авсан үндсэн хөрөнгийг  бодит үнэ цэнээр бүртгэнэ. Бусад үндсэн хөрөнгийг анхны өртгөөр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт хөрөнгийг худалдан авсан үнэ, гаалийн болон бусад татвар түүнийг бэлтгэхтэй холбоотой гарсан тээврийн зардал, угсарч суурилуулах ба ачиж буулгах зардал, шалгаж зүгшрүүлэх  зардал гэх мэт ашиглахад бэлэн болгохтой холбогдон гарсан зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно.

 Хоёр ба түүнээс дээш төрлийн үндсэн хөрөнгийг нийлүүлээд худалдаж авсан тохиолдолд төлсөн мөнгийг хөрөнгө тус бүрийн анхны өртөгт хуваарилахад дараах 2 аргыг ашиглана.

1.    Шууд хамаарлын арга

2.    Өсөн нэмэгдэх арга

Хэрвээ хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнийг нийт зах зээлийн үнэд эзэлж байгаа хувийн жингээр үндэслэн хуваарилж байгаа бол энэ аргыг шууд хамаарлын арга гэнэ.

Худалдан авсан хөрөнгүүдийн аль нэгнийх нь зах зээлийн үнэ мэдэгдэхгүй байгаа бол өсгөн нэмэгдүүлэх аргыг ашигладаг.

            Өрийн болон өмчийн үнэт цаас гаргах замаар үндсэн хөрөнгө худалдан авсан тохиолдолд тухайн үндсэн хөрөнгийн өртөг нь уг үнэт цааснуудын зах зээлийн буюу өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байна.

Жишээ нь: Компани 3 жилийн хугацаатай, 10%-ийн хүүтэй, жилд нэг удаа хүү төлөгдөх 15,000,000₮-ийн нэрлэсэн үнэтэй өрийн бичиг гарган конторын тоног төхөөрөмж худалдан авсан. Энэ үед ижил эрсдэл бүхий үнэт цаасны зах зээлийн хүү 15%  байсан.

ӨБ-н ӨҮЦ=Хөрөнгийн өртөг=15,000,000хР/F15.3+1,500,000хР/А15.3=13,287,581

Дт Тоног төхөөрөмж                          13,287,581

Дт Өрийн бичгийн хөнгөлөлт              1,712,419

          Кт Өрийн бичиг                                 15,000,000

 

Үндсэн хөрөнгийн тайлагнал

Биет үндсэн хөрөнгийг балансад тайлагнахдаа  хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хасаж үлдэгдэл өртгөөр харуулна. Үлдэгдэл өртгийг дансны үнэ, цэвэр дүн гэж бас нэрлэдэг.

 

2.    Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл

     Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед эхлээд хамгийн сүүлд элэгдэл тооцсон өдрөөс данснаас хасах өдрийн хооронд дахь хугацааны элэгдлийн зардлыг тооцож бүртгэнэ. Дараа нь үндсэн хөрөнгийг данснаас хасалтын олз гарзыг тооцож бүртгэнэ. Дараах ажил гүйлгээ гарсан үед үндсэн хөрөнгийг данснаас хасна.

·         Үндсэн хөрөнгийг актлах

·         Үндсэн хөрөнгийг борлуулах

·         Үндсэн хөрөнгийг солилцох

Үндсэн хөрөнгийг актлах үеийн бүртгэл

1.    Данснаас хассан үндсэн хөрөнгө нь ашиглалтын хугацаа дууссан үед:

                   Дт Хуримтлагдсан элэгдэл         ххх

                            Кт Тоног төхөөрөмж                      ххх

2.    Ашиглалтын хугацаа дуусахаас өмнө үндсэн хөрөнгийг данснаас хассан үед:

               Дт Хуримтлагдсан элэгдэл                                     ххх

               Дт Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз         ххх

                                  Кт Тоног төхөөрөмж                                        ххх

 

Үндсэн хөрөнгийг борлуулах үеийн бүртгэл

          Үндсэн хөрөнгийг худалдсан үнэ нь түүний дансны үнээс өндөр байвал үндсэн хөрөнгийг худалдсаны олз, бага байвал үндсэн хөрөнгийг худалдсаны гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дансны үнэ буюу үлдэгдэл өртөг гэдэг нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүн юм.

 Жишээ нь: 1,000,000₮-ийн анхны өртөгтэй тоног төхөөрөмжинд жил бүр 100,000₮-өөр 8 жилийн элэгдэл тооцож бүртгээд   

А. 200,000₮         Б. 280,000₮          В. 100,000₮-өөр борлуулсан гэвэл тохиолдол тус бүрээр  үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарзыг тооцож бүртгэе.

Үндсэн хөрөнгийн  хуримтлагдсан элэгдэл=100,000 x 8=800,000₮

Борлуулах үндсэн хөрөнгийн дансны үнэ=1,000,000-800,000=200,000

А. Үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарз=200,000-200,000=0

                       Дт Мөнгө                                                                       200,000

                       Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл       800,000

                                Кт Тоног төхөөрөмж                                                   1,000,000    

Б. Үндсэн хөрөнгө борлуулалтын олз=280,000-200,000=80,000

                       Дт Мөнгө                                                                       280,000

                       Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл       800,000

                                Кт Тоног төхөөрөмж                                                   1,000,000

                                Кт Үндсэн хөрөнгө борлуулалтын олз                         80,000

В. Үндсэн хөрөнгө борлуулалтын гарз=100,000-200,000=(100,000)

                       Дт Мөнгө                                                                        100,000                        

                       Дт Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл       800,000

                       Дт Үндсэн хөрөнгө борлуулалтын олз                         100,000

                                 Кт Тоног төхөөрөмж                                                  1,000,000

 

  Үндсэн хөрөнгийг солилцох үеийн бүртгэл

            Биет үндсэн хөрөнгийг мөнгө оролцуулан эсвэл оролцуулахгүйгээр мөнгөн бус хөрөнгөөр солилцож авч болно. Хэрэв хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй, солилцоогоор авсан хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжтой бол уг хөрөнгийг бодит үнэ цэнээр нь бүртгэнэ. Хэрэв үндсэн хөрөнгийн солилцоо арилжааны шинжтэй биш, авч байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тодорхойлох боломжгүй бол өгч байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнээр нь үнэлнэ. Хэрэв авч байгаа болон өгч байгаа хөрөнгийн бодит үнэ цэнийг зөв тодорхойлох боломжгүй бол солилцоогоор авсан хөрөнгийг өгсөн үндсэн хөрөнгийн дансны үнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн дансны үнэ нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хассантай тэнцүү.

Жишээ нь: Компани 100,000₮-ийн анхны өртөгтэй, 70,000₮-ийн   хуримтлагдсан элэгдэлтэй, 25,000₮-ийн бодит үнэ цэнэтэй суудлын машиныг 25,000₮-н үнэтэй өөр суудлын машинаар сольсон.

                Дт Шинэ тээврийн хэрэгсэл                                            25,000

                Дт Хуучин тээврийн хэрэгслийн хур/элэгдэл                70,000

                Дт Үнэ цэнийн бууралтын гарз                                         5,000

                                  Кт Хуучин тээврийн хэрэгсэл                     100,000

Жишээ нь: Компани 100,000төг-н анхны өртөгтэй, 70,000₮-н   хуримтлагдсан элэгдэлтэй суудлын машиныг өөр суудлын машинаар сольсон. Өгч байгаа болон авч байгаа машины зах зээлийн үнэ тодорхой биш байсан.

                   Дт Шинэ тээврийн хэрэгсэл                                     30,000

                   Дт Хуучин тээврийн хэрэгслийн хур/элэгдэл         70,000

                                  Кт Хуучин тээврийн хэрэгсэл                                   100,000

 

3.    Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд:

1.    Шулуун шугамын арга

2.    Үйл ажиллагааны арга (Нэгжид ноогдуулах арга)

3.    Жилүүдийн нийлбэрийн арга

4.    Үлдэгдлийг бууруулах арга (Давхар бууруулах арга)

Жишээ нь:

Компани 2008-11-1нд 3,100,000 төг-р машин худалдан авсан. Ашиглах хугацаа 5 жил, үлдэх өртөг 100,000 төг гэж тооцсон.Машин нь ашиглалтын хугацааны туршид 200,000 км явна гэж урьдчилан тооцоолсон.

2008 онд 8000 км, 2009 онд 55,000 км явсан.

ШША=Анхны өртөг үлдэх өртөг/Ашиглах хугацаа

2008-12-31 3,100,00-100,000/5 жил=600,000

600,000/12*2=100,000

 Дт Элэгдлийн зардал                          100,000

             Кт Хур/элэгдэл                           100,000

Үйл ажиллагааны арга

2008-12-31

3,100,000-100,000/200,000км*8000км=120,000

                       Дт Элэгдлийн зардал             120,000

                                    Кт Хур/элэгдэл           120,000

2009-12-31

3,100,000-100,000/200,000км*55,000км=825,000

                      Дт Элэгдлийн зардал           825,000

                                     Кт Хур/элэгдэл       825,000

Жилүүдийн нийлбэрийн арга

n x (1+n)/2=5(5+1)/2=15

2008-11-1-2009-11-1

3100000-100000/15*5=1,000,000

Давхар бууруулах арга

1/n=1/5 жил=0.2=20%*2=40%

Энэ аргаар элэгдэл тооцоход ШША-р тооцсон элэгдэл тооцох хувийг ашиглана. Үйлдлийг давхар бууруулна гэвэл 2-р үржүүлнэ. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Балансаас балансад шилжүүлэх нөхцөлд үлдэх өртөгөөрөө гарз үүсэх үү
Бичсэн: Зочин хэзээ: 13:33, 2019-07-17 | Холбоос | |
сайн байнауу? үндсэн хөрөнгийн борлуулалтыг нөат төлөгч компани хувьд: а. олзтой б. гарзтай бол хэрхэн бүртгэх вэ? татваруудын бичилтийг хэрхэн хийх вэ?
Бичсэн: Зочин хэзээ: 00:37, 2015-07-16 | Холбоос | |
sain bna uu
undsen hurungu shiljuuleh uyed ashiglah hugatsaa yag avbal zugeer ve jishee ni huuchin hurungu ablaa mashinii huvid tegehed teriig shuu 10 jileer avna geheer uchir dutagdaltai bolchood bh yum. Mun undsen hurungiig tatvariin jileer elegduulehed bas uchir dutagdaltai bgaad bgaan elegdeliig yer ni company uursdiin uil ajillagaandaa tohiruulj yamar zamaar uurchilj boloh ve
Бичсэн: gerelee хэзээ: 15:14, 2014-06-04 | Холбоос | |



:-)
 
xaax